Жил бүрийн 12-р сарын 8-нд Панам улсад Эх үрсийн баярыг тохиолдуулан үндэсний баярын өдөр болгон зохион байгуулдаг байна.
Энэхүү баяр нь бусад улс орны эх үрсийн баяртай төстэй бөгөөд бүх нийтийн амралтын өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлдэг ажээ.
Эхчүүдэд хүндэтгэл үзүүлэх энэхүү өдрийг анх 1924 оны 5-р сарын 11-нд Панам улсад тэмдэглэж эхэлсэн бөгөөд Панамын Ротари клубээс санаачилсан байна. Ерөнхийлөгч Белисарио Поррас үүнийг үндэсний баярын өдөр болгон зарлав. Харин 1930 онд тэргүүн хатагтай Герцилиа де Аросемена арванхоёрдугаар сарын 8-ны өдрийг 5-р сарын баяртай харьцуулахад илүү тохиромжтой өдөр гэж зөвлөв. Панам нь Ромын католик шашинтнууд зонхилдог улс байсан бөгөөд одоо ч хэвээр байгаа. Тиймээс Есүсийн эх Гэгээн Мариагийн ариун өдөртэй эхчүүдийн өдрийг холбосон нь зохистой гэж үздэг байв.
Эхчүүдийн өдөр нь бүх эмэгтэйчүүд, эхчүүдийг хүндэтгэх зорилготой юм. Энэхүү өдрөө цэвэр ариун үзэл бодлын баяртай ижил гэж үздэг учир гэр бүлээрээ сүм рүү аялах аялалаас эхэлдэг ажээ. Эхчүүдийн баярын өдөр гэр бүлийн бусад гишүүд ээждээ цэцэг, шоколад бэлэг өгч, талархлын захидал бичин, уламжлалт хоол хийдэг байна. Гэрийн бусад ажлыг ч нөхөр, үр хүүхэд нь хийж эхчүүдээ баярлуулдаг ажээ.