БАГА НАСАНДАА ЦЭЦЭРЛЭГТ ТОГТМОЛ ХАМРАГДСАН ХҮҮХДИЙН СУРЛАГЫН АМЖИЛТ ӨНДӨР БАЙНА

PISA бол сурлагын амжилтын үнэлгээ. Үүнээс гадна амжилтад нөлөөлдөг хүчин зүйлсийг нарийвчилж гаргадаг судалгаа юм. Судалгааны бас нэг сонирхолтой үр дүн нь цэцэрлэгт хамрагдсан хугацаа ба сурагчдын амжилт.
Үнэлгээнд хамрагдсан 15 настай сурагчдыг цэцэрлэгт хамрагдсан хугацаагаар нь ангилж амжилтыг нь харьцуулжээ. Судлагдахуун тус бүр дээр тооцоолол хийж үзэхэд Сургуулийн өмнөх боловсролд хамрагдах хугацаа 1 жилээр нэмэгдэхэд
Математикийн оноо 40.4, Унших чадварын оноо 10.5, Байгалийн ухааны оноо 9.6-аар нэмэгдсэн байна.
Тийм ч учраас 2023 оны 07 дугаар сард батлагдсан Боловсролын багц хуулиар цэцэрлэгт хамрагдаж эхлэх насыг 2 байхаар хуульчилсан. Мөн 2022 оны хичээлийн жилээс эхлэн “сугалааны цэцэрлэг”-ийн тогтолцоог халж, хүсэлт гаргасан хүүхэд бүрийг цэцэрлэгт хамруулах болсон нь цаашид сурлагын амжилт өсөх бас нэг хүчин зүйл юм. Өнөөдрийн байдлаар цэцэрлэгийн хамран сургалт 94.8 хувьд хүрээд байна.
 
Эх сурвалж: БШУЯ
Нийтэлсэн: Зүтгэл.МН

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Зүтгэл.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү