Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хууль 2021 онд батлагдсанаар, 1 хувь байгаа хотын албан татварыг 2 хувь болгох эрхийг НИТХ-д олгосон.
Хотын албан татварыг зөвхөн архи, тамхины жижиглэн худалдаа гэсэн хоёр төрлийн бараа, зочид буудал, амралтын газар, ресторан, баар, автомашин угаалгын газар болон авто үйлчилгээ үзүүлэгч гэсэн зургаан төрлийн үйлчилгээ эрхлэгчээс авдаг.
Төвлөрсөн орлогыг дэд бүтэц, бүтээн байгуулалт, сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх зэрэгт зарцуулна.