Орчин цагийн Цагдаагийн байгууллагын түүхэн 100 жил, Цагдаагийн байгууллагын зүрх, тархи нь болсон Эрүүгийн Цагдаагийн Алба үүсч хөгжсөний түүхт 87 жилийн ой тохиож байна.
Цагдаагийн байгууллагад гүйцэтгэх ажил эрхлэх тусгайлсан чиг үүрэгтэй анхны нэгжийг 1934 оны 2-р сард байгуулснаар Эрүүгийн албаны үндэс суурь тавигджэн. Тэр цаг үеэс өнөөдрийг хүртэл түүхийн бүхий л цаг хугацаанд Эрүүгийн цагдаагийн алба нь төр засаг, түмэн олныхоо амар төвшин, аюулгүй байдлыг сахин хамгаалж ирсэн түүхэн гавьяатай билээ.