НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуй байгууллагаас (FAO) жил бүрийн 12 дугаар сарын 5-ны өдрийг “Дэлхийн хөрсний өдөр” болгон албан ёсоор тэмдэглэхээр шийдвэрлэсэн байна. Жил бүрийн арванхоёрдугаар сарын 5-ны өдрийг Олон улсын сайн дурынхны өдөр болгон дэлхий даяар тэмдэглэдэг билээ.
Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:
- 1919 оны энэ өдөр Серби, Хорват, Словенийн хаант улс Австри, Болгартай энхийн гэрээ байгуулжээ.
- 1935 оны энэ өдөр Мэри МакЛауд Өнгөт арьст иргэдийн үндэсний зөвлөлийг үүсгэн байгуулав.
- 1937 оны энэ өдөр Японы цэргүүд Хятадын Нанкин хотыг эзлэв.
- 1941 оны энэ өдөр Их Британи улс Финланд, Унгар, Румынд ЗСБНХУ-ын эсрэг цэргийн ажиллагаагаа зогсоохоос татгалзсаных нь дараа дайн зарлажээ.
- 1952 оны энэ өдөр Лондонд олон мянган хүний амь насыг авч одсон их утаа эхлэв.
- 1994 оны энэ өдөр Будапештын санамж бичгийг үзэглэжээ.