Тулгар төрийн 2233, Их Монгол Улсын 818, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103 жилийн ой, Үндэсний их баяр наадам, “Төрийн далбааны өдөр”-ийг тохиолдуулж гаргасан Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу төрийн далбааг өнө мөнхөд сүр жавхлантайгаар мандуулах ёслолыг нийслэлийн “Улаанбаатар” цэцэрлэгт хүрээлэнд анх удаа зохион байгууллаа.
Ёслолын арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нар оролцож, цэргийн хүндэтгэлийн жагсаал, төрийн дуулал эгшиглүүлж төрийн алтан соёмбот далбаагаа хүндэтгэлтэйгээр мандууллаа.
![450590382_1017817503234306_8865980729521880457_n](https://zutgel.mn/uploads/filemanager/2024/450590382_1017817503234306_8865980729521880457_n.jpg)