Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайханы санаачилгаар төгсөлтийн дараах сургалтыг олон улстай хамтарсан хөтөлбөрөөр зохион байгуулахаар бэлтгэл ажил хийгдэж байна.
Энэ хүрээнд БНСУ-ын “Олон улсын боловсролын солилцооны холбоо”-той хамтран 3 шатны сонгон шалгаруулалт явуулж, 2025 оны 6 дугаар сард төгсөх дамжааны 2 резидент эмчийг АНУ-д суралцуулахаар шалгаруулаад байна.
Тус тэтгэлэгт хөтөлбөрт:
Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн Эх барих, эмэгтэйчүүдийн 2-р дамжааны резидент эмч О.Номунзул
Цэргийн төв эмнэлгийн Мэс заслын 2-р дамжааны резидент эмч М.Номин-Эрдэнэ нар тус тус шалгарч өнөөдөр батламжаа гардаж авлаа.