МЭНДЛЭХ ХҮНДЛЭХ ЁС

Бид бахархан дууриах ахмад үетэй улс билээ. Ахмад үе маань амьдрал тэмцлийн амаргүй бартаат урт зам туулж, арвин их туршлага мэдлэг хуримтлуулсан хүмүүс. Тэд хал үзэж, халуун чулуу долоосон, уужуу тэнүүн сэтгэлтэй, үзэж сонссон нь үлэмж болохоор амьдралын олон талт асуултанд өгөх бэлэн хариулттай хүмүүс юм. Ахмад үе маань “ Нэвтэрхий толь”  л гэсэн үг. Иймд  ахмад үеэ үргэлж хүндлэн дээдэлж явах учиртай өнө мөнхийн Монгол зан заншилтай улс юм.

Монгол ёсонд дүү хүн ахмад хүнтэй:

  • Таны амар амгаланг айлтгая?
  • Та амархан сайн байна уу?
  • Таны бие лагшин тунгалаг уу? гэсэн нийтлэг мэндэлдэг.

Харин жилийн 4 улирлын онцлогоор нь

  1. Зун:
  • Тарган сайхан зусаж байна уу?
  • Мал тарган тавтай юу?
  • Зуншлага сайхан болж байна уу?
  1. Намар:
  • Мал сүрэг тарга сайхан авав уу?
  • Тавтай сайхан намаржиж байна уу?
  1. Өвөл:
  • Тарган тавтай өвөлжиж байна уу?
  • Өнтэй сайхан өвөлжиж байна уу?
  1. Хавар:
  • Өвөл мал сүрэг тарган тарган оров уу?
  • Төл мэнд, сүрэг өтгөн үү?
  • Тавтай сайхан хаваржиж байна уу? Гэдэг билээ.
Нийтэлсэн: Зүтгэл.МН

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Зүтгэл.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Тэнэг зүтгэл.мн [202.9.40.xxx] 2 сар
Бла бла бла тэнэг
Б.Даваанаран [66.181.188.xxx] 7 сар
Гоё зураг байна
Б.Даваанаран [66.181.188.xxx] 7 сар
Маш гоё зураг байна
Балдулмаа [202.126.88.xxx] 4 жил
Уламжлалтай ёс заншлаа сэргээн хүүхэд залуучуудаа сурган хүмүүжүүлэх нь бидний үүрэг билээ