ОХУ-ААС 117 ВАГОН ТҮЛШ ХИЛЭЭР ОРЖ ИРНЭ

ОХУ-аас шатахуун, түлшний нийлүүлэлт хэвийн явагдаж байгаа бөгөөд өнөөдөр 117 вагон, ойрын 4 хоногт нийт 350 вагон түлш хилээр нэвтрэх хуваарьтай байна. Өнөөдөр Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын Оросын хэсгийн дарга, ОХУ-ын Экологи, Байгалийн нөөцийн сайд А.А.Козловыг хүлээн авч уулзлаа. Тэрээр цаг үеийн шинжтэйгээр түлш, шатахууны нийлүүлэлт, тээвэрлэлтийн нөхцөл байдалтай холбоотой мэдээллийг өгсөн юм.
Уг мэдээлэлд дурдсанаар Роснефть компанийн зүгээс нөөц хангалттай, нийлүүлэлт тасралтгүй бөгөөд хэвийн хийгдэж байгаа ч төмөр замын тээвэр зохион байгуулалттай холбоотой зарим бэрхшээл үүссэнийг шийдвэрлэсэн байна. Ингэснээр 11-р сарын 29 буюу өнөөдөр 117 вагон түлш хилээр нийлүүлэх бөгөөд 12-р сарын 2 хүртэл нийт 350 вагон, цаашлаад ойрын хугацаанд нийт 730 вагон түлш нийлүүлэх хуваарийг Оросын Төмөр замууд нээлттэй хувьцаат нийгэмлэгээс албан ёсоор ирүүлсэн байна.
Нийтэлсэн: Зүтгэл.МН

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Зүтгэл.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү