Галт зэвсгийн албан татвар төлөгч албан татварыг жил бүрийн 12 дугаар сарын 01-ний дотор орон нутгийн төсөвт төлнө.

Галт зэвсгийн албан татвар төлөгч дараах үүрэг хүлээнэ:
1.өөрийн өмчлөлд байгаа галт зэвсгийг жил бүрийн 12 дугаар сарын 01-ний дотор цагдаагийн байгууллагад бүртгүүлж албан татварыг тогтоосон хугацаанд төлөх, эвдэрч ашиглагдахгүй болсон галт зэвсгийг зохих журмын дагуу бүртгэлээс хасуулах;
2.галт зэвсгийг өвлөх, худалдан авах тохиолдолд тухайн галт зэвсгийг зохих журмын дагуу ажлын арван өдрийн дотор бүртгүүлж галт зэвсгийн гэрчилгээ авах;
3.албан татвар төлөгч шилжин суурьшвал оршин сууж байсан газрын нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын бүртгэлээс хасуулан татварын тооцоо хийж шилжин очсон нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагад энэ хуулийн 5.1.2-т заасан хугацаанд бүртгүүлэх.
Нийтэлсэн: Зүтгэл.МН

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Зүтгэл.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү