АФГАНИСТАН, КАЗАХСТАН УЛСУУДАД ИХ ХЭМЖЭЭНИЙ ЦАС ОРЖ, ЦАСАН ШУУРГА ШУУРЧЭЭ

Дэлхийн бөмбөрцгийн хойд хагаст агаарын хүчтэй урсгал үүсэж Сибирьт -71 градус хүрч хүйтэрч Сибирийн хүйтэн агаарын урсгал зарим бүс нутгийг дайран өнгөрч байна. Үүний улмаас Афганистан, Казахстан улсуудад их хэмжээний цас орж, цасан шуурга шуурчээ. Казахстан улсад орон нутгийн авто замуудыг хэсэгчлэн хааж нийт 164 нэгж техник хэрэгсэл болон 190 зам засварчид ажиллаж байна. Цаг агаарын нөхцөл байдал сайжрахгүйгээр барахгүй арваннэгдүгээр сарын 21-23-ны өдрүүдэд дахин их хэмжээний цасан шуурга шуурч цасны гүн 15-28 см хүрч орох төлөвтэй байгааг Tengrinews.kz мэдээлжээ.
Эх сурвалж: Tengrinews.kz
Нийтэлсэн: Зүтгэл.МН

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Зүтгэл.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү