Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн:

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн: Е-Mongolia 4.0 системээр төрийн байгууллагуудын төлбөр тооцоог нэвтрүүлэх гэж байгаа нь зөв. Манай улс олон улсын мастер картын стандартад тулгуурласан QR -ийн үндэсний стандарттай. Өөрөөр хэлбэл, олон улсын жишгээс тэгтлээ хоцроогүй явж байна. Одоогоор Social pay, Qpay гэсэн хоёр хэлбэрээр цахим төлбөр тооцоо хийж байна. Дотооддоо бол QR -аа байршуулах, хэрэглэх асуудал бий. Харин олон улсын төлбөр тооцооны шийдлийг нэвтрүүлэхэд харилцан тохиролцох, хүлээн зөвшөөрөгдөх, дэбит гүйлгээг нэвтүүлэхэд хувь хүнээс зөвшөөрлийг нь авахыг хэрхэн зохицуулах зэрэг асуудлыг сайтар судалж, нэвтрүүлэх хэрэгтэй.

Нийтэлсэн: Зүтгэл.МН

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Зүтгэл.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү