“Дэлхийн философийн өдөр”

ЮНЕСКО–гийн санаачилгаар жил бүрийн 11 дүгээр сарын гурав дахь долоо хоногийн пүрэв гарагт  “Дэлхийн философийн өдөр”-ийг тэмдэглэдэг уламжлалтай. Энэ жил философичид уг өдрийг 18 дэхь жилдээ тэмдэглэж байна.


Дэлхийн философийн өдрийг тэмдэглэх гол зорилго нь олон нийтэд философийн талаарх мэдлэг мэдээллийг түгээх, философийн ухаантай холбогдох асуудлуудыг авч үзэх, монголын философийн ухааны эрдэмтдийн сүүлийн үеийн судалгааны бүтээл, судалгааны чиглэлтэй танилцах, философийн мэргэжлийн үнэ цэнэ, ач холбогдлыг олон нийтэд таниулах, залуу эрдэмтдийн чадавхийг дээшлүүлэх, бэхжүүлэх, хөгжүүлэхэд оршино. Түүнчлэн философийн мэргэжлийн хүрээнийхэн энэ өдөр уулзаж бүтээл туурвил, сургалт судалгааныхаа талаар ярилцан санал солилцож ирээдүйд хийх эрдэм шинжилгээ, үйл ажиллагааныхаа чиг хандлагыг тодорхойлдог билээ.

 
Дэлхийн уушигны үрэвсэлтэй тэмцэх өдөр


Дэлхий дахинаа 2009 оноос эхлэн жил бүрийн 11 дүгээр сарын 12-ны өдрийг “Уушгины хатгалгаа өвчинтэй тэмцэх дэлхийн өдөр” болгон тэмдэглэсээр ирсэн.

Манай улсад хийсэн судалгаагаар амьсгалын тогтолцооны өвчний шалтгаант нас баралт нь 0-1 хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн дотор 2-р байр, 1-4 насны хүүхдийн эндэгдлийн эхний байрыг эзэлж байна.

Өөрөөр хэлбэл, 0-5 хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 20 хувь буюу нас барсан 5 хүүхэд тутмын 1 нь уушгины хатгалгаа өвчний хүндрэлээр нас барж байгаа гэсэн үг. Үүнээс пневмококк нянгаар үүсгэгддэг хатгалгаа 30-50 орчим хувийг эзэлдэг байна. Тиймээс  томуу, томуу төст өвчин болон уушгины хатгалгаа өвчнөөс сэргийлэх энгийн дадлыг амьдрал ахуйдаа хэвшүүлж, үр хүүхдээ халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх зөвлөмжийг эцэг эхчүүд зайлшгүй мэдэж байх нь чухал юм.

Нийтэлсэн: Зүтгэл.МН

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Зүтгэл.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү