СЭРЭМЖЛҮҮЛЭГ

Өнөө маргаашдаа ихэнх нутгаар хүйтний эрч чангарч, уулархаг нутгаар ялимгүй цас орж, явган шуурга шуурч, Алтайн уулархаг нутаг болон говь, талын нутгаар салхи шуургатай байхыг Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээлж байна.
‼️ Иймд гал түймрийн аюулаас сэргийлэн галлагааг хэтрүүлэхгүй байх, пийшин, зууханд түлшийг горимын дагуу хэрэглэх, яндангийн цонолтоос сэргийлэх, жолооч, тээвэрчид хол, ойрын замд зорчихдоо машин техникийн бэлэн байдлыг ханган, баталгаат зам гүүрээр зорчиж, төөрөх, осгохоос сэргийлж, аюулгүй байдлаа хангахыг сэрэмжлүүлж байна.
 
2023 оны 11-р сарын 07-ны 20:00 цагаас 11-р сарын 08-ны 20:00 цаг хүртэл
✅УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй, өдөртөө ялимгүй цас орно. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -23-25, бусад хэсгээр -18-20, өдөртөө -12-14 хэм хүйтэн байна.
✅БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө -24-26, өдөртөө -14-16 хэм хүйтэн байна.
✅ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй, өдөртөө ялимгүй цас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө -23-25, өдөртөө -14-16 хэм хүйтэн байна.
 
Эх сурвалж: НИЙСЛЭЛИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗАР
Нийтэлсэн: Зүтгэл.МН

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Зүтгэл.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү