2020 оны Форбес сэтгүүлээс тодруулсан дэлхийн хамгийн алдартай, нэр нөлөө бүхий хүчирхэг 100 эмэгтэй #2 Кристин Лагарде

#2 Кристин Лагарде

Кристин Маделин Одетт Лагард нь1956 оны 1 сарын 1-нд төрсөн Францын хуульч. Өмнө нь Олон улсын Валютын Сангийн захирлаар 8 жил ажилласнаас гадна нутагтаа Доминик де Вильепиний засгийн газарт худалдааны сайдаар, Франсуа Фильоны засгийн газарт эдийн засаг, санхүү, аж үйлдвэрийн сайд, мөн хөдөө аж ахуй, загас агнуурын сайдаар ажиллаж байв. Лагард нь Их Наймын орнуудын эдийн засгийн сайдын албыг хашсан анхны эмэгтэй бөгөөд мөн ОУВС-гийн анхны эмэгтэй захирал юм.

Европын төв банкны захирал

    1. Лагарде нь 2019 оны 11-р сарын 1нд Европын төв банкны анхны эмэгтэй захирал болсон.
    2. Лагард Европын төв банкны тэргүүний хувьд коронавирусын цартахлыг арилгах болон Европ бүсэд улам их гамшиг авчрахгүй байх чухал сорилттой тулгарч байна.
    3. “Би 2021 оны эхний хагасыг мэдээж хэцүү байх болно гэж бодож байна” гэж тэрээр
    4. 2020 оны 11-р сард урьдчилан таамаглаж хэлсэн. 2011 оноос 2019 оны дунд үе хүртэл Лагарде дэлхийн валютын системийн тогтвортой байдлыг хангах чиглэлээр ажилладаг Олон улсын валютын санг удирдаж байсан.
    5. Энэ албан тушаалыг хашиж байсан анхны эмэгтэй хүн юм.
    6. 2008 онд банкны уналтаын 10 жилийн ойгоор Лагарде эрчүүд давамгайлсан салбар дахь жендерийн шинэчлэлийг нийтээрээ анхаарахыг уриалсан
    7. 2018 оны дэлхийн хүчирхэг хүмүүсийн жагсаалтын 22т жагссан
    8. Ленгард нь 65 настай
    9. Францын иргэн
Нийтэлсэн: Зүтгэл.МН

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Зүтгэл.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү