Х.Нямбаатар: Автобус худалдан авах олон улсын тендерийг нээлттэй зарласан

Улаанбаатар хотын авто замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай анхдагч хуулийн төсөл, түүнийг дагалдуулж 27 хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл боловсруулснаа Засгийн газрын хуралдаанаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар танилцууллаа. Энэ талаараа Хотын дарга мэдээлэл өгч, сэтгүүлчдийн асуултад хариулсан юм.
-Өмнөх Засаг даргын гаргасан “S’Outlet”, “Шунхлай” шатахуун түгээх станц, “Aqua garden” зэрэг барилгыг нураах шийдвэрийг хэрэгжүүлэн ажиллана. Ирэх долоо хоногт албадан нураах гүйцэтгэгч шалгарна. “Aqua garden”-тай холбоотой асуудалд бид маш хүлээцтэй хандаж байгаа. “Барилгын үйл ажиллагаагаа зогсоо, цаашид нэмэлт зардал гаргахгүй байхад анхаар” гэхчлэн сануулж ажилласан. Харамсалтай нь тус барилгын компанийн зүгээс ажлаа зогсоохгүй, эрчимтэй үргэлжлүүлж байна. Эрчим хүчийг нь тасалсан боловч цахилгааны нэмэлт эх үүсвэр залган, барилгын ажлаа үргэлжлүүлж байгаа. Уг ажлыг зогсоож, захиргааны шийдвэрийн биелэлтийг хангуулах чиглэлээр ажиллана.
Эх сурвалж: Нийслэлийн мэдээ
Нийтэлсэн: Зүтгэл.МН

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Зүтгэл.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү