2020 оны Форбес сэтгүүлээс тодруулсан дэлхийн хамгийн алдартай, нэр нөлөө бүхий хүчирхэг 100 эмэгтэй #1 Ангела Меркел

#1 Ангела Меркел

Ангела Доратиа Меркель  нь 1954 оны 7 сарын 17-нд Германы Хамбург хотод төрсөн бөгөөд Германы алдартай, хүчирхэг улс төрч эмэгтэйчүүдийн нэг. 2005 оноос тус улсын Холбооны Канцлераар (ерөнхий сайд) ажиллаж байна. Мөн тэрээр германы томоохон улс төрийн нам болох Германы Христийн Ардчилсан Холбооны ГХАХ даргаар 2000 оноос хойш ажиллаж байгаа юм.

Хатагтай Меркель 1990 - 1994 оны хооронд Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Хүүхэд, эмэгтэйчүүд, залуучууд, өндөр настан, гэр бүлийн яамны сайдаар, 1994-1998 он хооронд Байгаль Орчны сайдаар, 1998-2000 онд ГХАХ-ны ерөнхий нарийн бичгийн даргаар тус тус ажиллаж байсан байна.

Тэрээр мөн 2011 оны 10-р сарын 12-ноос 13-нд Монгол Улсад албан ёсны айлчлал хийсэн бөгөөд энэ нь Герман, Монголын хооронд дипломат харилцаа тогтоосноос хойш Германы Засгийн газрын тэргүүний Монголд хийсэн анхны айлчлал юм.

Германы Ерөнхий сайд

    1. Ангела Меркал нь 2005 онд ХБНГУ-ын анхны ерөнхий сайд болсон бөгөөд энэ албан тушаалдаа 4 дэхь жилдээ ажилж байгаа хүчирхэг эмэгтэй юм.
    2. Тэрээр 2018 оны 11-р сард Германы Христийн Ардчилсан Холбооны удирдагчын даргын албан тушаалаасаа бууж 2021 онд ерөнхий сайдын албан тушаалд дахин нэр тэвшихгүй гэдгээ мэдэгдсэн. Гэвч тэрээр Европын Дэ-фактогын удирдагч хэвээр байгаа.
    3. Тэрээр Германы хамгийн том бүс нутгийн эдийн засгийн зах зээлийн хямралыг өсөлт рүү удирдаж явуулсан юм.
    4. 2020 оны 10-р сард явуулсан судалгаагаар Европын 14 орны насанд хүрэгчдийн 75% нь Ангела Меркелд бусад орны удирдагчуудаас илүү итгэдэг болохыг тотоосон.
    5. Манлайлал нь түүний хүчтэй байдлаар тодорхойлогддог. Үүнээс гадна Доналд Трапын эсрэг зогсох нэг сая гаруй Сирийн дүрвэгчдийг Герман руу оруулсан зэрэгээр үнэлэгддэг байна.
    6. Олон нийтийн асууж байгаа хамгийн том асуулт нь Меркелыг засгын эрхэнд байх хугацаа дууссаны дараа хэн гарч ирэх болон юу тохиолдох вэ? Гэсэн асуулт юм.
    7. 2020 оны дэлхийн хүчирхэг эмэгтэй жагсаалтанд 1-т жагсанаас гадна 2018 онд Форбесээс гаргасан жүчирхэг хүмүүсийн жагсаалтанд 4-т бичигдсэн юм.
    8. Меркел нь 66 настай.
    9. Ангела Германы Лейпцигийн их сургуульд физикийн чиглэлээр төгссөн (1973-1978)
Нийтэлсэн: Зүтгэл.МН

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Зүтгэл.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү