МОНГОЛ, ХЯТАД, ОРОС ГУРВАН УЛСЫН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЙД НАРЫН VII ХУРАЛ БНХАУ-ЫН УХАНЬ ХОТОД БОЛЛОО

Монгол, Хятад, Орос гурван Улсын аялал жуулчлалын Сайд нарын VII хурал БНХАУ-ын Ухань хотод энэ сарын 10-ны өдөр боллоо. Уулзалтад Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын Дэд сайд М.Ганбаатар, БНХАУ-ын Соёл, аялал жуулчлалын Дэд сайд Ду Жян, ОХУ-ын Эдийн засгийн хөгжлийн Дэд сайд Дмитрий Вахруков тэргүүтэй төлөөлөгчид оролцов.
 
Хурлаар дараах үндсэн дөрвөн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
 1. Монгол, Хятад, Орос гурван улсын аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагааны өнөөгийн байдал, хөгжлийн хэтийн төлөв;
 2.“Түмэн газрын цайны зам”-ын хил дамнасан аялал жуулчлалын маршрутыг байгуулах, сурталчлах талаар авах арга хэмжээ;
 3. "Монгол, Хятад, Оросын "Түмэн газрын цайны зам"-ын хил дамнасан аялал жуулчлалын маршрутыг байгуулах, сурталчлах хамтын ажиллагааны төлөвлөгөө"-г батлах;
 4.Монгол, Хятад, Оросын аялал жуулчлалын Сайд нарын VIII хурлыг зохион байгуулах газар, товыг тогтох тухай болон бусад асуудлыг хэлэлцэж тогтов.
 Талууд цар тахлын дараа Монгол, Хятад, Оросын аялал жуулчлалын солилцоо тогтвортой сэргэж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлээд хамтын ажиллагааг цаашид улам бэхжүүлж, механизмыг сайжруулан өргөжүүлэх, Хятад, Монгол, Оросын ард түмний нөхөрлөл, харилцан итгэлцлийг нэмэгдүүлэн ажиллах талаар санал солилцлоо.
Нийтэлсэн: Зүтгэл.МН

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Зүтгэл.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү