2023-01-16-ны даваа гарагаас иргэдэд үйлчилж эхлэнэ гэж хотын захиргаанаас мэдээллээ.

Нийтийн тээврийн үйлчилгээнд нэвтрүүлэх шил нь цантдаггүй, цахим дэлгэц, налуу шат, тэргэнцэрийн бэхэлгээтэй 30 шинэ автобус УБ хотод иржээ.
2023-01-16-ны даваа гарагаас иргэдэд үйлчилж эхлэнэ гэж хотын захиргаанаас мэдээллээ.
Нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд энэ онд БНХАУ-аас 224 автобус авахаар болсон.Үүний 100 нь энэ сард орж ирэх юм. Тэгвэл өчигдөр эхний ээлжийн 30 автобус Замын-Үүдээс иржээ.
 
Шинээр орж ирсэн автобусны техникийн үзүүлэлтийг танилцуулвал,
2022 онд үйлдвэрлэгдсэн, Евро стандартын шаардлага хангасан, 8400 cc хүчин чадалтай, евро V дизель хөдөлгүүртэй, Хана, тааз, шал зэрэг эд анги нь гал, усанд тэсвэртэй, туршилтаар нотлогдсон., Заал агааржуулалтын болон иж бүрэн дулаацуулгын системтэй, Нийтийн тээвэрт тавигдах хотын стандартын дагуу уламжлалыг хадгалсан өнгө үзэмж, гадна загвартай, Тусгай хэрэгцээт иргэнийг тээвэрлэхэд зориулагдсан налуу шат болон тэргэнцрийн бэхэлгээтэй, Нийтийн тээврийн үйлчилгээний чиглэлийн дугаар, хаяг бүхий цахим дэлгэцийг автобусны урд, баруун, хойд талд байрлуулснаас гадна автомат гал унтраагчтай.
Нийтэлсэн: Зүтгэл.МН

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Зүтгэл.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү