Алексей Николаевич Толстой 1883 оны 1-р сарын 10-нд мэндэлжээ

Алексей Николаевич Толстой 1883 оны 1-р сарын 10-нд Самара мужийн Николаевск хотод төрсөн. Алексей бага боловсролоо Сосновка хотод төгсөөд Санкт Петербургийн Технологийн дээд сургуульд элсэн 1907 онд Технологийн Дээд Сургуулийг төгсөөд Алексей дипломоо хамгаалалгүй, уран зохиолд өөрийгөө зориулж анхны ном бол "Дууны үгс" нэртэй яруу найргийн ном байсан. 

1908 онд тэрээр Санкт Петербургт буцаж ирээд "Хөх мөрний цаана" номыг хэвлүүлжээ.

Тэрээ дэлхийн нэгдүгээр дайны үед Алексей Толстой дайны сурвалжлагч хийж байсан. Энэхүү хугацаанд сэтгүүлзүйн бүтээлүүдээс гадна Толстой дайны тухай түүхүүд, мөн драмын бүтээлүүд бичжээ.

Түүний уран бүтээлээс:

  • 1920 онд Толстой "Никита-гийн хүүхэд нас" өгүүллэг
  • 1921-1923 онд "Хар баасан гараг" өгүүллэг, "Аэлита" роман
  • 1921-1923 онд Толстой "Инженер Гарины гиперболоид", "Алтан түлхүүр" зохиол
  • 1922-1941 онуудад бичсэн "Зовлон дундуур алхах" хэмээх гурвалсан зохиол
Нийтэлсэн: Зүтгэл.МН

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Зүтгэл.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү