APPLE компанийн анхны ухаалаг гар утас олны хүртээл болсон өдөр

Одоогоос  14 жилийн өмнө  Apple компанийн гүйцэтгэх захирал Стив Жобс iPhone ухаалаг гар утсыг олон нийтэд албан ёсоор танилцуулжээ.          2007 оны 1 сарын 9-нд зохион байгууллагдсан Macworld үзэсгэлэн дээр Apple компаний захирал асан Стив Жобс Apple компаний анхны загвар болох iPhone Edge буюу iPhone 2G нь танилцуулсан юм. iPhone (Айпон) бол интернэт болон мултимедиа үйлдэлийн зориулалттай Ухаалаг гар утас (Smartphone) бөгөөд Apple компаний бүтээгдэхүүн билээ.  

136980677_156273589336518_3543946767940977505_n                     

2007 оны 6 сарын 29-нд АНУ-д борлуулагдаж эхэлсэн. iPhone-ны 5 дахь загвар болох iPhone 4S нь 2011 оны 10 сарын 4-ний өдөр танилцуулагдан, борлуулалтанд гарсан юм. iPhone нь Ухаалаг гар утасны зах зээлд томоохон байр суурийг эзэлж байгаа бөгөөд анхны мэдрэгч дэлгэцтэй (Touch Screen) ухаалаг гар утас юм. 

136953868_1734387320066986_1486256669381185059_n

Өнөөдрийн байдлаар iphone12 загварын ухаалаг гар утас худалдаан гараад байгаа билээ. Тэгвэл гурван сар орчмын өмнө Apple компани iPhone12 загварын ухаалаг гар утасныхаа дөрвөн өөр хувилбарыг шинээр танилцуулж байсан бол  Iphone13 загварын ухаалаг гар утасны танилцуулга сурталчилгаа цахим орчинд хэдийнээ олны хүртээл болоод байна.                   

 

Нийтэлсэн: Зүтгэл.МН

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Зүтгэл.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Энхням [203.91.115.xxx] 7 сар
Маш гоё байлаа
johnson [66.181.161.xxx] 1 жил
fuck you