АНУ-ын 47 дахь муж улс Нью-Мексико

Америк хэмээх их гүрэн нийт бие даасан эрх мэдэл бүхий 50 муж улсаас бүрддэг. Эдгээр улсын нэг  болох  Нью-Мексико 1912 оны нэгдүгээр сарын 6-ны энэ өдөр 47 дахь муж улс нь болсон түүхтэй.

48370292_524369181408132_770801567111577600_n
Нью-Мексико нь Америкийн Нэгдсэн Улсын баруун өмнө, баруун хэсэгт орших муж улс юм.  Уулын муж улсуудын нэгд тооцогддог. Уугуул Америкчууд хэдэн зууны турш нутаглаж ирсэн тус нутаг мөн Испанийн Эзэнт Улсын Шинэ Испанидэд ванлигМексикийн нэг хэсэг байж байгаад  Америкийн Нэгдсэн Улсын нутаг дэвсгэр болж, улмаар муж улсын зэрэглэлтэй болжээ.

135822713_199710015191848_5361191007534582471_n

 АНУ-ын муж улсууд дунд Нью-Мексико нь Испанийн колоничлогчид болон Латин Америкийн шилжин суурьшигчдын удам буюу Хиспаникуудын эзлэх хувь хамгийн өндөр муж улс юм. Мөн уугуул Америкчуудын эзлэх хувиар АляскаОклахомагийн дараа гуравдугаарт, тоогоор КалифорниОклахомаАризонаТехасын дараа тавдугаарт ордог.

103960938_2716845495253332_7649339203678336145_n

Муж улсын нутагт дэвсгэрт нутаглах уугуул иргэд нь голчлон НавахоПуэблочууд байдаг. Ийнхүү тус муж улс нь хүн ам зүй, соёлын хувьд Хиспаник, уугуул Америкчуудын хүчтэй нөлөөлөл дор оршдог онцлогтой юм. Нью-Мексикогийн далбаанд Испани, Зиачуудыг бэлгэдэх улаан, алтлаг өнгө, уугуул Америкчуудын шүтдэг нар орсон байдаг аж.

135866130_335431144129637_6351074653712238046_n

Нью-Мексико нь  маш содон бөгөөд үзэсгэлэнтэй байгальтай, Америкийн уугуул иргэд оршин суудаг улс юм.

АНУ-д  нутаг дэвсгэрийн хувьд тавд,  хүн амаараа хоёрт ордог байна.
Хүн амын инхэнхи хувь буюу 80 гаруй хувь нь Англиар, 20 гаруй хувь нь
Испаниар, Навохагаар  4 хувь нь ярьдаг байна.  

Нийтэлсэн: Зүтгэл.МН

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Зүтгэл.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү