Иргэний үнэмлэхээ хугацаандаа сунгуулж, шинээр аваагүй бол 20 мянган төгрөгөөр торгуулна

Энэ онд 16, 25, 45 нас хүрч буй иргэд төрсөн өдрөөсөө хойш 30 хоногийн дотор иргэний үнэмлэхээ шинээр авах болон сунгалт хийлгэхийг УБЕГ-аас санууллаа.

Учир нь эдгээр насны иргэд төрсөн өдрөөсөө хойш 30 хоногийн дотор иргэний үнэмлэх авах хүсэлтээ гаргахгүй хугацаа хэтэрвэл торгууль төлнө. Зөрчлийн тухай хуульд зааснаар хугацаа хэтэрвэл 20,000 төгрөгийн торгууль оногдуулах юм байна.

Иргэний үнэмлэх шинээр авах болон сунгалт хийлгэх иргэд харьяалал харгалзахгүйгээр аль ч хэлтэс, НҮНТ-д очиж улсын бүртгэлд хамрагдаж болох аж. 

“2022 оны арванхоёрдугаар сарын 13-наас хойш иргэний үнэмлэх захиалсан иргэд регистрийн дугаар, гэрийн хаяг хасагдсан шинэ загварын иргэний үнэмлэх авна” хэмээн УБЕГ-аас мэдээлсэн юм.

Нийтэлсэн: Зүтгэл.МН

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Зүтгэл.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү