Анхны сэтгүүл хэвлэгдэн гарчээ

1665 оны энэ өдөр Парис хотноо дэлхийн анхны сэтгүүл хэвлэгдэн гарчээ.

Денис де Саллогийн байгуулсан "Journal des sçavans" (хожим нь "Journal des savans", дараа нь "Journal des savants" нэртэй болсон) буюу “Эрдэмтдийн сэтгүүл” нэртэй сэтгүүл нь Европт хэвлэгдсэн анхны эрдэм шинжилгээний сэтгүүл байв. Түүний агуулгад туршилт, нээлт, судалгааны тойм, эрдэмтдийн бичлэг, алдартнуудын некрологи хэвлэгдэж байв.

 Эхний дугаар нь 1665 оны 1-р сарын 5-ны Даваа гарагт арван хоёр хуудас дөрвөлжин товхимол  хэлбэрээр  гарав.  

Хувийн сэтгүүл гэж хэвлэгдсэн анхны  сэтгүүл маань 1702 онд Парисын Шинжлэх ухааны академийн төв хэвлэл болжээ.

 Энэхүү сэтгүүл нь 1792 онд Францын хувьсгалын үеэр хэвлэгдэхээ больж, 1797 онд “Journal des savants” хэмээх шинэчилсэн гарчигтайгаар маш богино хугацаанд дахин гарч ирэв. Гэсэн ч  1816 он хүртэл тогтмол хэвлэгдэн гараагүй аж. Харин  1908 оноос эхлэн Académie des Inscriptions et Belles-Lettres буюу  Францын хүрээлэнгийн ивээл дор дахин хэвлэгджээ. “Journal des savants”  хүмүүнлэгийн ухааны тэргүүлэх академик сэтгүүл хэвээр байгаа юм.

 

Нийтэлсэн: Зүтгэл.МН

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Зүтгэл.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү