ВЛАДИМИР ЗЕЛЕНСКИЙ АНУ-Д АЙЛЧИЛ ХИЙЖ БАЙНА

Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский Вашингтоныг зорьж, АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдентай уулзлаа. Аюулгүй байдлын эрсдэлийг харгалзан түүний аяллын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг олон нийтэд мэдээлэгүй боловч В.Зеленский Польшийн галт тэрэгний буудал дээр явж байхдаа камерын дуранд өртсөнөөр түүний гэнэтийн айлчлал ил болсон юм. 

В.Зеленский твиттер хуудсандаа "Украины тэсвэр хатуужил, батлан хамгаалах чадавхийг бэхжүүлэхээр АНУ руу явах замдаа" гэж пост бичсэн байна.

Тэрбээр энэ айлчлалаар Конгресст илтгэл тавьж, хэд хэдэн уулзалт хийж, АНУ бол Украйны дайн дахь хамгийн чухал холбоотон бөгөөд хүмүүнлэг, санхүү, аюулгүй байдлын нийт 50 тэрбум долларын тусламж үзүүлээд байгаа нь бусад орнуудаас хамаагүй өндөр дүн юм.

В.Зеленский дайн эхэлснээс хойш барууны удирдагчидтай тогтмол утсаар ярьж байгаа. Гэхдээ Ерөнхийлөгч Ж.Байден түүнийг энэ удаа цагаан ордонд хүлээн авч байгаа нь Вашингтоноос Украинд шаардлагатай бол эцсийг нь хүртэл дэмжинэ гэдгээ баталж байгаа явдал боллоо.

Харин ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин лхагва гарагт Батлан хамгаалахын дарга нартаа хэлсэн үгэндээ, “Манай улс үнэндээ Украин дахь НАТО-гийн хүчний эсрэг тэмцэж байна” гэсэн юм. Тэрээр НАТО-гийн бараг бүх гол орнуудын цэргийн чадавхийг Оросын эсрэг идэвхтэй ашиглаж байгаа нь мэдэгдэж байна” гэж хэлжээ.

Эх сурвалж: BBC

Нийтэлсэн: Зүтгэл.МН

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Зүтгэл.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү