Хотоос орж гарах товчоод цахимжсанаар автомашин 2 секунт л зарцуулдаг болжээ

Авто зам ашигласны төлбөр авах цэгүүдийг цахимжуулсанаар иргэд товчоогоор нэвтрэхдээ бэлэн төлбөр төлөхгүй шууд нэвтэрдэг болсон. Товчоод цахимжихын өмнө төлбөр авах цэг дээр нэг тээврийн хэрэгсэл дунджаар 17.4 секунд зарцуулж, энэ нь зарим үед урт дараалал үүсгэх зэргээр иргэдийг багагүй бухимдуулдаг байсан. Тэгвэл тухайн тээврийн хэрэгслийг камер болон RFID технологи ашиглан бүртгэж нэхэмжлэхийг араас нь илгээх болсноор энэ асуудал бүрэн шийдэгдэж, нэг машин хоёр секундийн дотор товчоогоор гардаг болжээ.

Тээврийн хэрэгсэл товчоогоор нэвтэрсний дараа мессеж болон бусад хэлбэрээр эзэмшигчид нэхэмжлэх илгээх бөгөөд тухайн холбоос \roadpay.mn\-оор орж дурын банк, төлбөрийн хэрэгслээр төлбөрөө төлөх боломжтой. Мөн roadpay.mn сайтаар нэвтэрч улсын дугаараар хайлт хийн төлбөрөөр төлөх боломжтой болж байгаа юм.

Цэгүүд цахимжсанаас автозам ашигласны төлбөр төлөлт хангалтгүй байгааг албаныхан мэдээллээ. Тухайлбал нийт төлбөрийн 95 хувь нь төлөгдөөгүй байгаа ба цаашид төлбөрөө төлөлгүй хуримтлуулсан тээврийн хэрэгслийг товчоодоор нэвтрүүлэхгүй, оношилгоо үзлэгт орох, бусдад шилжүүлэхдээ зам ашигласны төлбөрөө заавал төлсөн байх шаардлагыг журмаар зохицуулах аж.

Нийтэлсэн: Зүтгэл.МН

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Зүтгэл.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү