Гал түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна

Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо Наадамчны гудамжинд машин худалдааны газарт гал гарч байна гэсэн дуудлага өнөөдөр буюу 21-ний 08:04 цагт ирсэн.
Дуудлагын дагуу Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14, 30 дугаар ангийн бүрэлдэхүүнийг очиход 43х33 хэмжээтэй байшингийн дээврийн баруун урд хэсэг шатаж байсан.
Алба хаагчид 08:30 цагт гал түймрийн тархалтыг зогсоож, бүрэн унтраахаар ажиллаж байна.
Эх сурвалж: ОБЕГ
Нийтэлсэн: Зүтгэл.МН

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Зүтгэл.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү