UBCab-ын жолооч нар автобусны буудал дээр зогсож буй хүүхэд, настай иргэдэд үнэгүй үйлчилж эхэллээ.

Огцом хүйтэрч байгаа энэ цаг үед UBCab-ын жолооч нар автобусны буудал дээр зогсож буй хүүхэд, настай иргэдэд үнэгүй үйлчилж эхэлсэн байна. 
 
Иргэд бүхэн цаашид өглөө оройдоо ажилдаа явах замдаа манай ҮНЭГҮЙ UBCAB-тай таарвал, чиглэлийнхээ дагуу үнэгүй хүргүүлэх боломжтой.
UBCab-ын хамт олон Сайн дурын үндсэн дээр нэгдэж энэхүү үйл ажиллагааг эхлүүлсэн жолооч нар маань өнөөдөр өглөө 200 гаруй хүнийг үнэ төлбөргүй зорьсон газарт нь амжилттай хүргэсэн байна. Энэхүү үйл ажиллагаагаа хүйтний эрч сулартал үргэлжлүүлэх зорилготой байгаа UBCab-ын жолооч нартаа БАЯРЛАЛАА.
Эх сурвалж: UBCab-Онлайн такси
 
317438763_6256897637658266_2436097864419911250_n
 
317383905_6256890137659016_7784289512987055799_n
 
Нийтэлсэн: Зүтгэл.МН

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Зүтгэл.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү