Өнөөдөр олон улсын гал сөнөөгчдийн өдөр тохиож байна.

1998 оны 12-дугаар сарын 2-нд Австралийн Виктория мужийн хүн ам суурьшсан бүсэд ойн томоохон хэмжээний түймэр гарч олон хоног үргэлжлэн асаж, 1999 оны 1 дүгээр сарын 4-ний өдөр уг түймрийг унтраахаар ажиллаж байсан Линтон хотын Геелонг Вестийн Гал унтраах ангийн гал сөнөөгчид болох Гарри Вредевельдт, Крис Эванс, Стюарт Дэвидсон, Жейсон Томас, Мэттью Армстронг нар амь насаа алджээ.  Эдгээр гал сөнөөгчдийн дурсгалыг хүндэтгэн дэслэгч Эдмонсон дэлхий дахинд и-майл бичин олон улсад түгээснээр “Олон улсын гал сөнөөгчдийн баяр”-ын өдрийг тэмдэглэх болж,улс орон бүр гал сөнөөгчдийг алдаршуулан, тэдний бахархлын өдөр болгожээ.

Албан үүргээ гүйцэтгэж яваад гал түймэрт өртөн амь үрэгдсэн Австралийн таван гал сөнөөгчийн дурсгалыг хүндэтгэн 1999 оноос хойш энэхүү өдрийг Европын олон оронд тэмдэглэн өнгөрүүлдэг болсон байна.

Нийтэлсэн: Зүтгэл.МН

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Зүтгэл.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү