Өнөөдөр наадгайн буюу Тоглоомын өдөр тохиож байна

Жил бүрийн 12-р сарын 20-ны өдөр олон улсын наадгайн өдөр болгон тэмдэглэдэг байна.
 1975 оноос хойш зохиогдож байгаа уламжлалт баяр Наадгайн өдөр бол жил бүр болдог наадгайн баяр бөгөөд “Games Workshop” гэх компани уг арга хэмжээг ивээн тэтгэж бас зохион байгуулдаг.
 
200273-340x255-board-game
 
Хэдийгээр арга хэмжээ нь өөрөө Английн Бирмингем хотод болдог ч дэлхийн хаана ч тэмдэглэж болдог баяр юм. Энэ өдрийн гол зорилго нь угийн наадгайгаар наадаж тоглож өнгөрөөх билээ. Улс орон бүр өөр өөрийн уламжлал бүхий наадгай тоглоомуудтай байдаг.
 
Тухайлбал: Оюун ухаан хөгжүүлэх оньсон тоглоомоороо бол Монгол улс дэлхийд нэлээн дээгүүр байр эзэлдэг. Модоор хийдэг тул хүүхдэд ямар ч хоргүй, оюун ухааныг тэтгэхээс гадна гарын булчин шөрмөсийг ч хөгжүүлдэг давуу талтай юм. Оньсон тоглоомыг 3, 6, 9, 12, 32 модны гэхчилэн ялгадаг. Гадна хэлбэрийн хувьд ч маш олон янз бий.
 
Монголын уламжлалт оньсон тоглоомыг урлах 3000 төрлийн арга буй хэмээн үздэг. Оньсон тоглоом гэхэд л ийм олон янзын байна. Монголын хамгийн алдарт наадгай бол яалтчгүй шагай юм. 
Нийтэлсэн: Зүтгэл.МН

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Зүтгэл.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү