Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Ойн салбарын үндэсний чуулган” болж байна. Боловсрол, шинжлэх ухааны яам Ерөнхийлөгчийн санаачилсан Тэрбум мод тарих хөдөлгөөнийг амжилттай хэрэгжүүлэхэд шинжлэх ухааны мэдлэг, шинэ технологи, аргазүй, чадварлаг боловсон хүчин үүнтэй уялдан бий болох хууль эрхзүйн таатай орчныг бүрдүүлэх ажилд манлайлан оролцоно.
Тэрбум мод тарих хөдөлгөөнийг ойг нөхөн сэргээх, хот суурин газрын ногоон байгууламжийн хэмжээг нэмэгдүүлэх, газар тариалан, дэд бүтцийн хамгаалалтын зурвасыг бий болгох, хуурай гандуу бүс нутгийн ойжуулалт гэсэн үндсэн чиглэлүүдээр ойн мэргэжилтэн бэлтгэдэг их дээд сургуулиуд, эрдэм шинжилгээний хүрээлэнгүүдийн хамтарсан сургалт-судалгаа-үйлдвэрлэлийн цогц хэлбэрээр зохион байгуулан ажиллана.



Боловсрол, шинжлэх ухааны салбараас нийт 8,117,150 мод тарина. 2030 он хүртэл 65 сая мод тарина. Үндэсний хөдөлгөөнд оролцсон байгууллагыг яамнаас шалгаруулан урамшуулах болно.
Эх сурвалж: БШУЯ