Өнөөдөр Дэлхийн аялал жуулчлалын өдөр

1980 оноос эхлэн 09-р сарын 27-ны өдрийг Дэлхийн аялал жуулчлалын өдөр /World tourism day/ болгон тэмдэглэсээр иржээ. 1970 онд НҮБ-ын дэлхийн аялал жуулчлалын байгууллагын анхны дүрмийг баталсан ойн өдрийг сонгож авсан бөгөөд үүнээс яг таван жилийн дараа НҮБ-ын Дэлхийн Аялал Жуулчлалын Байгууллага /United Nations World Tourism Organization UNWTO/ үүсчээ.
 
Анх 1979 онд Испанид болсон Дэлхийн аялал жуулчлалын байгууллагын Ерөнхий ассамблейн III чуулганаас энэ өдрийг Дэлхийн аялал жуулчлалын өдөр болгон жил бүр тэмдэглэж байхаар шийдвэрлэсэн юм.
Энэ жил эл өдрийг “Хүртээмжтэй өсөлтийн төлөөх аялал жуулчлал” /Tourism for Inclusive Growth/ уриан дор дэлхий даяар тэмдэглэн өнгөрүүлж байна.
 
Манай улсын хувьд Дэлхийн аялал жуулчлалын байгууллагын гишүүнээр 1990 онд элссэн түүхтэй.
Монгол улсд Дэлхийн аялал жуулчлалын өдрийг БОАЖЯ, Аялал жуулчлалын хөгжлийн төв, Нийслэлийн аялал жуулчлалын газар, Монголын аялал жуулчлалын холбоо, Улаанбаатар аялал жуулчлалын холбоо, Аялал жуулчлалын боловсрол хөгжлийн нийгэмлэг, Зочид буудлын холбоо, Аялал жуулчлалын сэтгүүлчдийн клуб байгууллагууд хамтран нэг сарын аяныг зохион байгуулсан.
 
Аялал жуулчлалын салбар бол хүн төрөлхтөний танин мэдхүйн хүсэл эрмэлзэлтэй шууд холбоотой салбар гэхэд болно. Даан ялангуяа дэлхийн нэгдүгээр дайнаас хойш буюу хорьдугаар зуунд амралт, аялал жуулчлалын салбар маш эрчимтэй хөгжсөн салбар гэхэд болно.
 
 
1956 оны 7 дугаар сард ЗХУ-ын 15 жуулчинг 9 хоног аялуулахаар хүлээн авсан нь анхны зохион байгуулалттай аялал байв. Мөн оны 10 дугаар сард Прага хотноо болсон “Социалист орнуудын жуулчдын байгууллагын анхдугаар бага хуралд Монголын төлөөлөгчид оролцсон төдийгүй 10 орчим оронтой жуулчин хүлээн авах гэрээ байгуулсан байна.
1962 онд Тэрэлжид, 1964, 1968 онд Өмнөговь аймагт анхны жуулчны баазуудыг байгуулжээ. Тухайн үеийн аяллын чиглэлд Улаанбаатар хот, Ёлын ам, Хонгорын элс, Орхоны цутгалан, Хужирт, Хархорин, Тэрэлж, Сонгино, Сөгнөгөр хэмээх газрууд хамаардаг байв.
Нийтэлсэн: Зүтгэл.МН

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Зүтгэл.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү