"Ач- Үр" ЭХНБ 100 хайрцаг АРБИДОЛ эмийг "УЛААН БҮС" аянд хандивлажээ

Эрүүл энхийн түүчээ ТББ "-аас 2021 оны 6-р сард эхлүүлсэн “#УЛААН_БҮС” хэмээх Ковид 19-н халдвар авсан, нийгмийн эмзэг бүлгийн иргэд, айл өрхүүдэд чиглэсэн сайн үйлсийн аян үргэлжилсээр байгаа билээ.

Энэхүү аянд албан байгууллага болоод иргэд аж ахуй нэгжүүд ч мөн нэгдэн хандив туслалцаа үзүүлсээр байна.

Тэгвэл өнөөдөр/2021.07.28/ энэхүү аянд “Ач-Үр” Эм Ханган Нийлүүлэх Байгууллага “КОВИД-19”-ийн халдвар аван, гэртээ тусгаарлагдан эмчилгээ хийж байгаа амьжиргааны түвшнээс доогуур амьдралтай, хүнс болон эм хангамж нэн яаралтай тусламж хэрэгтэй байгаа айл өрх, өндөр настан, хүүхдүүдэд туслаарай хэмээгээд Ковид19-н эсрэг үйлчилгээ бүхий “АРБИДОЛ” эмийг 100 хайрцагийг хандивлажээ.

Энэ талаар дуучин Гантогоо өөрийн Facebook Page хуудаснаа:

"100 ширхэг (хайрцаг) АРБИДОЛ ваав...

"УЛААН БҮС" аян амжилттай үргэлжилсээр...

Чин сэтгэлээсээ БАЯРЛАЛАА Г. Балжир захиралтай Ач-Үр ЭХНБ -ын САЙХАН СЭТГЭЛТ хамт олондоо.Биднийг очиход мундаг захирал нь ажилтай гээд байсангүй.Бэлдээд тавьчихсан байгаа дараа тухтай уулзана гэсэн...❤

Үнэхээр ийм ГАЙХАЛТАЙ сайхан хүмүүс байгаад сэтгэл хөдөлж байна.

Бид яг хэрэгтэй тэр л хүмүүстээ өгөх болно.Итгээрэй

Нийтэлсэн: Зүтгэл.МН

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Зүтгэл.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү