"ShinsegaeMed Mongolia" “УЛААН БҮС” аянд нэгдэж ДЭМБ-р хүлээн зөвшөөрөгдсөн түргэвчилсэн тест хандивлажээ

УЛААНБҮС хэмээх “КОВИД 19”-ийн халдвар авсан, гэртээ тусгаарлагдан эмчилгээ хийж байгаа амьжиргааны түвшнээс доогуур амьдралтай хүнс болон эм хангамж, нэн яаралтай тусламж хэрэгтэй байгаа айл өрх, өндөр настан, хүүхдүүдэд тусламж үзүүлэх зорилго бүхий “УЛААН БҮС” зорилтот төслийг “Эрүүл Энхийн Түүчээ ТББ”-аас санаачлан зохион байгуулж, дуучин Гантогоотой хамтран хэрэгжүүлсээр байгаа юм.

Мөн энэхүү аянд нийгмийн хариуцлагын хүрээнд байгууллагууд хамтран ажиллаж, нэгдэн хандив туслалцаа үзүүлсээр байгаа билээ.

Энэ удаад "ShinsegaeMed Mongoliaэм ханган нийлүүлэх байгууллагын хамт олон, захирлын хамтаар нэгдэж ДЭМБ-аар хүлээн зөвшөөрөгдсөн нэг удаагийн түргэвчилсэн тест болон элэг хамгаалах үйлчилгээ бүхий "МИЛК ТИСЛ" буюу элэгний ягаан эм мөн давхар хамгаалалт бүхий маск хандивласан байна.

Үйл явцын дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцахыг хүсвэл: https://www.youtube.com/watch?v=lWE4PF6RvyQ&t=12s

Дуучин С.Гантогоо энэ тухай өөрийн Facebook PAGE хуудаснаа: 

"Сайхан сэтгэлт хүмүүс олон юм...

Өөрсдийнхөө эрүүл мэндийг ч бас сайн бодох хэрэгтэй шүү ЗАЛУУСАА гэж бидэнд анхаарал тавьж байна

 ҮНЭХЭЭР БАЯРЛАЛАА

Та бүхэн ковидтой иргэдтэй шууд харилцаж тусалж байгааг харж байгаа.Тийм болохоор өөрсдийгөө нэг удаагийн тестээр байнга шалгаж байгаарай гээд ДЭМБ хүлээн зөвшөөрсөн нэг удаагийн тест өгсөн.Үнэхээр баярлалаа та бүхэнд.

Тэд бол ShinsegaeMed Mongolia эм ханган нийлүүлэх байгууллагын мундаг захирал хамт олон юм.

Тэд УЛААН БҮС аянд өөрсдийн Солонгосоос Монголд оруулж ирж байгаа эм бэлдмэл болон маскаар хандивын үйл ажиллагаанд нэгдэж байгаа юм.

Чин сэтгэлээсээ маш их баярлалаа гэхээс өөр хэлэх гоё үг алга.

Үнэхээр зөв цэгцтэй, ухаалаг яриатай захирал залууд АМЖИЛТ хүсэн талархаж байна.

#УлаанБүсАян

Санаачлан хамтарч байгаа "Эрүүл энхийн түүчээ ТББ"  хэмээн нийтэлжээ. FACEBOOK Post-той танилцахыг хүсвэл

Нийтэлсэн: Зүтгэл.МН

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Зүтгэл.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү