НӨАТ: 25 саяын супер шагналын эзэн маргааш тодорно

НӨАТ-ын сугалааны ээлжит тохирол маргааш /2021.07.18/ болно. Энэ удаагийн супер азтан 20 сая төгрөгийн эзэн болох юм. Татварын ерөнхий газрын мэдээлснээр иргэд зургадугаар сарын 1-31 хүртэл худалдан авалт хийсэн төлбөрийн баримтаа өнөөдөр 23:59 цагаас өмнө Е-barimt.mn сайтад бүртгүүлнэ. Ингэснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдаж азтан болох боломжтой.

Сугалааны тохирлын нэвтрүүлэг маргааш Ням гарагт Боловсрол телевизээр орон даяар шууд дамжуулах юм.  Өмнө нь НӨАТ-ын урамшууллын зургадугаар сарын сугалааны тохирлоор  супер шагналын эзэн тодроогүй. Гэхдээ 1.5 сая төгрөгийн 25 азтан тодорсон билээ.  Дашрамд дурдахад, НӨАТ-ын урамшууллын энэ оны хоёрдугаар улирлын буцаан олголтыг энэ сарын 20-ны дотор олгох юм. 

Нийтэлсэн: Зүтгэл.МН

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Зүтгэл.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү