УЛААН БҮС аянд "JCI Их Хүрээ салбар" нэгдэж туслалцаа үзүүллээ

“КОВИД 19”-ийн халдвар авсан, гэртээ тусгаарлагдан эмчилгээ хийж байгаа амьжиргааны түвшнээс доогуур амьдралтай, хүнс болон эм хангамж гэх мэт нэн яаралтай тусламж хэрэгтэй байгаа айл өрх, өндөр настан, хүүхдүүдэд тусламж үзүүлэх зорилго бүхий “УЛААН БҮС” зорилтот төслийг “Эрүүл Энхийн Түүчээ ТББ”-аас санаачлан зохион байгуулж хэрэгжүүлсээр байгаа билээ.
Өнөөдөр энэхүү #УлаанБүс  аянд “JCI байгууллага” болох Дэлхийн хэмжээнд залуу удирдагчид, ажил хэрэгч хүмүүсийн сайн дурын үндсэн дээр идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг байгууллагын JCI Ikh khuree  “JCI Их Хүрээ салбар”-ийн сайхан сэтгэлт залуус нэгдэж 1 000 000 төгрөг хандивласан байна.
May be an image of text that says 'TM JCI Ikh Khuree'
Мөн энэ талаар дуучин С.Гантогоо өөрийн Facebook PAGE хуудаснаа:
“Ер нь JCI байгууллага бол нийгэмд тулгарч байгаа маш олон асуудалд бодитойгоор хандаж байнга санаачилга гарган бусдыг уриалж, зүгээр л хэлээд орхихгүй хэрэгжүүлж байдаг гайхалтай байгууллага гэдгийг хэлмээр байна.
Гишүүний хувьд ЖиСиАй ИХ ХҮРЭЭ салбарынхаа сайн үйлстэн залуус та нартаа тус аяныг санаачилж, хамтран ажиллаж буй Эрүүл энхийн түүчээ ТББ болон Үдшийн хэмнэл студи залуусын өмнөөс талархаж байгааг минь хүлээн авна уу.” хэмээн нийтэлжээ.

May be an image of one or more people and text that says 'ковидтой улаан бусийн эмзэг булгийн иргэддээ тусалъя #улаан бус тусламжийн данс: 5115036758 эрүүл энхийн TYYч33 тбб XAAH банк 470017333 эPYYл энхийн TYY433 тбб худалдаа хегжлийн банк 2015109292 эPYYл энхийн TYY433 тбб голомт банк'

Нийтэлсэн: Зүтгэл.МН

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Зүтгэл.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү