ФОТО: Уяачдын холбоо тэргүүтэй ТББ-ууд Төв талбайд жаргалтай жагсаал хийж өв соёлоо хамгаалж байна

Монголын морин спорт уяачдын холбоо, Бөхийн холбоо, Сурын холбоо болон ТББ-ууд нэгдэн өв соёлоо хамгаалах зорилго дор Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд шаардлага хүргүүлж, Төв талбайд жаргалтай жагсаал хийж өв соёлоо хамгаалж байна

Монголын Морин спорт уяачдын холбооны дэд тэргүүн Б.Нямжав "Мянга мянган жилийн түүхтэй Үндэсний их баяр наадам нь үндэсний бахархалт ёслол. Энэхүү ёслолыг монголчууд ган зуд, дайн дажин, өвчин тахал тулгарсан бэрх цаг үед ч тухайн үеийнх нь хаад ноёд, төр засаг нөхцөл байдалтайгаа уялдуулж, туг сүлдээ цэнгүүлэн хүн ардаа хөгжөөж ирсэн байдаг.

Сүүлийн өдрүүдэд хүүхэд залуучуудад энэхүү баяр наадмыг буруугаар ойлгуулах мэдээлэл цацагдаж байгаад харамсаж байна. Мөн Үндэсний их баяр наадмыг тэмдэглэхгүй байгаа нь хэд хэдэн хуулийг зөрчсөн үйлдэл болж байгаа. 

 

 

Нийтэлсэн: Зүтгэл.МН

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Зүтгэл.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү