Засгийн газрын ээлжит хуралдааны шийдвэрийг танилцуулж байна

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна.

Ерөнхий сайдын Хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа "Хууль зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатар өчигдөр Замын-Үүд боомтод ажилласан. Нэр бүхий зургаан хүнийг ажлаас нь чөлөөлж, орны хүмүүсийг нь томилсон.

БНХАУ-ын талаас Замын-Үүд боомт дахь цар тахлын нөхцөл байдлын үеийн төхөөрөмжүүдийг сайжруулах зэрэг шаардлага тавьж байгаа. Ерөнхий сайд холбогдох албан тушаалтнуудад долоо хоногийн хугацаатай үүрэг өгсөн. Мөн Замын-Үүдийн чөлөөт бүс байгуулахтай холбоотой нэмэлт хөрөнгө гаргах асуудлыг баталсан.

 Замын-Үүд боомтын дулааны цахилгаан станцын нэмэгдэл санхүүжилтийг шийдвэрлэсэн. Замын-Үүдийн чөлөөт бүс энэ зундаа багтан нээлтээ хийж, бүрэн бүтээн байгуулалт 2026 онд багтаж хийгдэх талаар холбогдох хүмүүс мэдээлэл хийлээ. Ерөнхий сайд Замын-Үүдийн чөлөөт бүсийг нээж, байнгын ажиллагаанд яаралтай оруулах чиглэл өгсөн.

УОК-оос цар тахлын нөхцөл байдлын үеэрх хариу арга хэмжээг танилцуулсан. Экспортын боомтуудтай орон нутаг одоогийн мөрдөж байгаа хатуу хөл хориог хэвээр мөрдөх чиглэл өглөө" гэлээ. 

Нийтэлсэн: Зүтгэл.МН

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Зүтгэл.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү