Засгийн газар Үндэсний их баяр наадмыг хойшлуулж, ес хоногийн амралтыг хэвээр үлдээх шийдвэр гарчээ

Улсын Онцгой комиссын өчигдрийн хуралдаанаар Үндэсний их баяр наадмыг хойшлуулах санал гаргаж, Засгийн газарт хүргүүлсэн. Улсын Онцгой комисс нь цар тахлын тархалтыг хумих, бууруулах арга хэмжээ авах ард түмний шаардлагыг харгалзан үзэхийн зэрэгцээ Эрүүл мэндийн яам, эрдэмтэн судлаачдын дүгнэлтэд үндэслэн Үндэсний их баяр наадмыг хойшлуулах санал гаргаж байгаа" хэмээн тайлбарласан юм.

Уг саналыг Засгийн газар өнөөдөр ээлжит бусаар хуралдан хэлэлцэж,Үндэсний их баяр наадмыг хойшлуулахаар шийдвэрлэлээ.

Мөн наадмын өдрүүдэд ес хоног амрах шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

Нийтэлсэн: Зүтгэл.МН

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Зүтгэл.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү