Ирэх ням гарагт шинэ нисэхийн үйл ажиллагааг нээнэ

Засгийн газрын 2020 оны 134 дүгээр тогтоолын дагуу “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудлын үйл ажиллагааг Хөшигийн хөндий дэх “Чингис хаан” олон улсын шинэ нисэх буудал руу шилжүүлж, долоодугаар сарын 4-ний ням гарагаас үйл ажиллагааг эхлүүлэх гэж байна. Үүнтэй холбоотойгоор “Буянт-Ухаа” Олон улсын нисэх буудалд олон улсын болон орон нутгийн нислэг үйлдэхгүй бөгөөд Хөшигийн хөндийн шинэ нисэх буудлаас бүх нислэгийг үйлдэж эхлэх юм.

VII/4-нөөс шинэ нисэх буудал руу нийтийн тээврийн дараах 4 чиглэлээр үйлчлүүлэх боломжтой.  

  1. “Буянт-Ухаа” Олон улсын нисэх буудал-“Чингис хаан” Олон улсын шинэ нисэх буудал
  2. Төмөр замын төв вокзал-“Чингис хаан” Олон улсын шинэ нисэх буудал
  3. Дүнжингарав худалдааны төв-“Чингис хаан” Олон улсын шинэ нисэх буудал
  4. Драгон төв-“Чингис хаан” Олон улсын шинэ нисэх буудал" руу тус тус үйлчилнэ гэж ИНЕГ-аас мэдээллээ.
Нийтэлсэн: Зүтгэл.МН

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Зүтгэл.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү