АШУҮИС цар тахлын эсрэг тэмцэж, оюутны байрандаа ор дэлгэн, багш ажилтнууд баг үүсгэн ажилласаар байна.

АШУҮИС цар тахлын эсрэг тэмцэж, оюутны байрандаа ор дэлгэн, багш ажилтнууд баг үүсгэн ажилласаар байна. Бид 4 удаагийн ээлж үүсгэхээр төлөвлөн ажилласан боловч одоо 5,6,7,8 дугаар ээлжийг үүсгэхээр боллоо.
06 сарын 29 нд орох тавдугаар ээлжинд Сувилахуйн сургуулийн 26 багш ажилтан нэгдэж, 1-7 дугаар тасгийн сувилагч, зохицуулагчийн бүтэн багийг бүрдүүлэх бөгөөд мөн ерөнхий зохицуулага, лабораторид ажиллана.
Нэгдүгээр багийг бүрдүүлэхэд анхдагчид болж, 28 багш маань дайчилгаанд зэрэг ороод бүхий л нарийн чимхлүүр ажлууд, урсгал, зохион байгуулалт, тусгаарлалт, ариутгал, тусламж үйлчилгээ, хог хаягдлын менежмент гээд л цэгцэлж жигдрүүлэх ажлуудыг хийж байлаа, одоо та нар минь дахиад орох болж байна.
Би мэргэжилдээ хайртай, нэг хүний ч гэсэн амийг аврахын төлөө ажиллана гээд инээгээд зогсох багшаа хараад өөрийн эрхгүй хайрлах сэтгэл төрж байлаа. 
Та нартаа дахин хэлье. Нийгмийн хариуцлага, мэргэжилтний хариуцлага, хувь хүний хариуцлага ухамсраар хамгийн өндөр нь байлаа. Дайчилгаанд манлайлан ажиллаж, хамгийн олон багш ажилтнаа хамруулсан сургууль юм шүү.
Та нараараа бахархаж байнa
Эрхэм багш нар, эмнэлгийн мэргэжилтнүүд, эрүүл мэндийн байгууллагын ажилтнууд та бүхэн минь биеэ бодож, сэтгэлээ хатамжлан ажиллаарай. 
Нийтэлсэн: Зүтгэл.МН

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Зүтгэл.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү