Ц.Сэргэлэн: Ковидын үед эмч нар НАС БАРВАЛ ар гэрт нь 10 саяын нөхөн олговор олгоё

Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль буюу Цар тахлын хуулийн үйлчлэл ирэх сарын 1-нд дуусгавар болж буй. Үүнтэй холбогдуулан тус хуулийг 2021 он дуустал сунгахаар нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Шадар сайд С.Амарсайхан өргөн барьсан. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэн дараах саналуудыг дэвшүүллээ. “Эрүүл мэндийн салбараа дэмжих арга хэмжээг яаралтай авах хэрэгтэй. Үүний тулд,

  • Эрүүл мэндийн салбарын ажилтнуудад онцгой нөхцөлийн нэмэгдэл олгодог болгох
  • Цар тахлын голомтод ажиллаж буй 10-аас дээш хоног гэртээ харьж чадахгүй байгаа эрүүл мэндийн ажилтнуудын ар гэрт нь нэг удаагийн буцалтгүй тусламж олгох
  • Илүү цагаар ажиллаад нэмэгдлээ авч чадаагүй бол үүнийг нөхөж олгох
  • Шагнал урамшууллын олгож урам хайрлах
  • Цар тахлын голомтод ажиллаж байгаад халдвар авч амь нас нь эрсэдсэн тохиолдолд эмч, эмнэлгийн ажилтнуудын ар гэрт нь 10 жилийн цалинтай тэнцэх нэг удаагийн тэтгэмж олгох
  • Цар тахлын голомтод ажиллаж байгаад халдвар авч эрүүл мэнд нь хохирсон тохиолдолд хөдөлмөрийн чадвараа алдвал 1-3 сарын цалинтай тэнцэх тэтгэмж олгож цалингийн зөрүүг нь олгох зэрэг саналыг дэвшүүллээ.
Нийтэлсэн: Зүтгэл.МН

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Зүтгэл.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү