БҮХ НИЙТИЙН БЭЛЭН БАЙДЛЫН ЗЭРЭГТ ШИЛЖЛЭЭ

Улсын онцгой комисс, Засгийн газрын хуралдаанаар арваннэгдүгээр сарын     12-ны 06:00 цагаас эхлэн арваннэгдүгээр сарын 17-ны 06:00 хүртэл тав хоног бүх нийтийн бэлэн байдлын зэрэг буюу хатуу хөл хорионы дэглэмд шилжүүлэхээр боллоо.

Коронавирусийн халдварын эрсдлээс сэргийлэх зорилгоор бид өндөржүүлсэн бэлэн байдлын хэсэгчилсэн зэрэгт шилжээд байсан бол ийнхүү бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт тав хоногийн хугацаанд шилжиж байна.

Үүнтэй холбогдуулан Нийслэлийн Засаг дарга 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр захирамж гаргасан байна. Энэ дагуу:

-       Хэвлэл мэдээлэл, харилцаа холбоо, шуудан

-       Цахилгаан, дулаан, усан хангамж, ариутга татуурга

-       Газрын тосны бүтээгдэхүүн, түлшний хангамж

-       Хүнсний үйлдвэрлэл, худалдаа, тээвэрлэлт, түгээлт, ханган нийлүүлэлт /хайпермаркет, супермаркет, минимаркет, хүнсний дэлгүүр, бөөний төв, агуулах, хүнсний зах, мал, амьтны тэжээл/

-       Эрүүл мэндийн байгууллага, эмийн сан, эм, эмнэлгийн хэрэгсэл ханган нийлүүлэх байгууллага

-       Хог хаягдлын цэвэрлэгээ, ачилт, цуглуулалт, тээвэрлэлт, устгал, золбин нохой, муурын устгал

-       Ариутгал, халдваргүйжүүлэлт, нийтийн бие засах газар

-       Банк

-       Оршуулга

-       Өвс, тэжээлийн нөөц бүрдүүлэлт, сайжруулсан болон баяжуулсан түлшний үйлдвэрлэл, нийлүүлэлт, түгээлт, тусгай зөвшөөрөл бүхий байгууллагын түлшний тээвэрлэлт

-       Шүүх, прокурор

-       Тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллага /гамшгаас хамгаалах, мэргэжлийн хяналт, цагдаа, зэвсэгт хүчин, гааль, татвар, байгаль орчныг хамгаалах, улсын бүртгэл, гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх, дипломат болон тусгай алба/

-       Улсын онц чухал болон стратегийн ач холбогдол бүхий обьект, байгууллага /Гадаадын дипломат төлөөлөгчийн газар, НҮБ-ын суурин төлөөлөгчийн газар, Нийслэлийн замын хөдөлгөөний удирдлагын төв, “Улаанбаатар төмөр зам” ХНН, “Чингис хаан” олон улсын нисэх буудал, “Биокомбинат” төрийн өмчит үйлдвэрийн газар, Стандарт, хэмжил зүйн газар болон Үнэт металлын сорьцын хяналтын газрын байр, Үндэсний дата төвийн нөөц төв/-ууд хэвийн горимоор ажиллах юм. Дээрх байгууллагуудын ажилтан, албан хаагчид ажлын үнэмлэх, иргэний үнэмлэхээ заавал авч явах бөгөөд жагсаалтад багтаагүй байгууллага, аж ахуйн нэгж, хуулийн этгээд үйл ажиллагаа явуулахгүй гэдгийг Улсын онцгой комисс анхаарууллаа.

Төрийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд ажилтнуудаа гэрээсээ цахимаар ажиллах боломжийг бүрдүүлэхийг Нийслэлийн Засаг дарга  зөвлөж, зайлшгүй шаардлагатай биш бол гэрээсээ гарахгүй байхыг иргэдэд уриалжээ. Нийтийн тээвэр өглөө 06:00-10:00, орой 17:00-22:00 цагийн хооронд нийтэд үйлчилнэ. Согтууруулах ундаа худалдах тусгай зөвшөөрөлтэй хүнсний дэлгүүр /хайпермаркет, супермаркет, минимаркет, хүнсний дэлгүүр/ 07:00-21:00, хүнсний бөөний төв, агуулах, хүнсний зах 06.00-19.00 цаг хүртэл ажиллана, гэхдээ согтууруулах ундаа худалдахгүй юм. Хот руу орох автотээврийн хэрэгслийн хөдөлгөөн нээлттэй, харин гарахыг хориглосон шийдвэр хэвээр байна.  

ЗӨВЛӨМЖ

COVID-19-ын тархалтаас сэргийлэхийн тулд:

  • Гараа тогтмол цэвэрлээрэй.

   Саван, ус болон спиртийн агууламжтай гар ариутгагч ашиглаарай.

  • Ханиалгаж, найтааж байгаа хүнээс аюулгүй зай бариарай.
  • Хүмүүсээс зай барих боломжгүй бол маск зүүгээрэй.
  • Нүд, хамар, амандаа бүү хүрээрэй.Ханиалгаж, найтаахдаа хамар, амаа тохойгоороо эсвэл цаасан алчуураар таглаарай.
  • Бие тань тавгүй байвал гэртээ байгаарай.
  • Хэрэв халуурч, ханиалгаж, амьсгалахад бэрх байвал эмнэлгийн тусламж аваарай.
  • Эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэгчтэйгээ урьдчилан холбогдсоноор танд зөв эрүүл мэндийн тусламжийг түргэн үзүүлэх боломж олгоно. Энэ нь таныг хамгаалж, вирус болон бусад халдвар тархахаас сэргийлнэ.
  • Маск

Маск зүүсэн хүнээс бусад хүмүүс рүү вирус тархахаас урьдчилан сэргийлэхэд маск тусална. Гэхдээ маск дангаараа COVID-19-н эсрэг хамгаалж чадахгүй ба хүмүүсээс зай барьж, гарын ариун цэврийг давхар сахих хэрэгтэй. Орон нутгийн эрүүл мэндийн байгууллагынхаа өгсөн зөвлөгөөг дагаарай.

 

 

 

Нийтэлсэн: Зүтгэл.МН

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Зүтгэл.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү