Нийслэлийн үйлдвэрлэл, технологийн паркуудын тулгамдсан асуудлыг шийдвэрлэх Ажлын хэсгийг байгуулав

Нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газраас yийслэлийн үйлдвэрлэл, технологийн паркуудын өнөөгийн байдал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаарх цахим уулзалтыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Барилга, хот байгуулалтын яам, Зам, тээврийн хөгжлийн яам, Эрчим хүчний яам, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Үйлдвэрлэл, технологийн паркуудтай хамтран зохион байгуулсан.

Тус уулзалтаар яамдын төлөөллийг оролцуулсан Ажлын хэсэг байгуулж, төлөвлөгөө гаргаж ажиллахаар талууд зөвшилцсөн юм. Уг ажлын хүрээнд нийслэлийн Инновац, технологийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Ихбаяраар ахлуулсан Ажлын хэсгийг нийслэлийн Засаг даргын захирамжаар байгууллаа.

Ажлын хэсэг нь нийслэлийн үйлдвэрлэл, технологийн паркуудын үйл ажиллагааны чиглэлийг шинэчлэн тодорхойлох, паркуудын хөрөнгө оруулалтын ажлуудыг эрэмбэлэх, эрчимжүүлэх, тулгамдсан асуудлыг шийдвэрлэн, холбогдох ажлуудыг хийхээр төлөвлөжээ.

Эх сурвалж: Нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газар

Нийтэлсэн: Зүтгэл.МН

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Зүтгэл.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү