Нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл инновацын газар ,Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын дарга Л.Дашдэмбэрэл болон холбогдох мэргэжилтнүүдтэй “Залуучуудын гарааны бизнесийг дэмжих хөтөлбөр”-ийг хамтран хэрэгжүүлэх талаар санал солилцсон уулзалтыг зохион байгууллаа.Уг уулзалтаар нийслэлийн 9 дүүргийн хэмжээнд “Залуучуудын гарааны бизнесийг дэмжих хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж, шалгарсан гарааны бизнесүүдэд эргэн төлөгдөх нөхцөлгүйгээр санхүүжилтийн дэмжлэг олгох, цаашдын үйл ажиллагааг нь дараагийн түвшинд гаргахад чиглэсэн ментор, зөвлөх үйлчилгээг үзүүлэн, бойжуулалтын хөтөлбөрт хамруулан, хамтран ажиллахаар шийдвэрлэлээ.
