Тяньжинд гацсан чингэлгүүдийг Замын-Үүдэд хүлээн авчээ.

Зам, тээврийн яамнаас БНХАУ-ын Тяньжин боомтод саатаад байсан манай улсын импортын бараа, бүтээгдэхүүний 3162 чингэлгийн эхний ээлжийн 943-ыг нь Замын-Үүд өртөөнд хүлээлгэн өгсөн тухай мэдээлжээ. 

Тодруулбал, Замын-Үүдэд 6 дугаар сарын 9-17-нд Эрээнээс импортын чингэлгийн 18 галт тэрэг хүлээн авсан байна. Энэ оны 6 дугаар сарын 8-ныг хүртэл Тяньжин боомтоос хоногт импортын чингэлгийн 1 галт тэрэг хуваарийн дагуу тогтмол илгээдэг байсныг ийнхүү хоёр  дахин нэмэгдүүлжээ.

Мөн Эрээн өртөөнөөс өнгөрсөн долоо хоногт автомашинаас вагонд шилжүүлэн ачсан 125 вагон ачаа орж ирснээс энэ сарын 16-нд 41, 17-нд 33 вагон орж ирсэн байна. Энэ нь өмнөх өдрүүдтэй харьцуулахад тээвэрлэлт хоёр дахин нэмэгдсэн үзүүлэлт аж.

 
 
Нийтэлсэн: Зүтгэл.МН

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Зүтгэл.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү