ДӨЛМӨРИЙН ТУХАЙ ХУУЛЬД ШИНЭЭР ОРЖ БУЙ ЗААЛТУУДТАЙ ТАНИЛЦ

Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд хуулийн зохицуулах харилцаа, хамрах хүрээг өргөтгөн хөдөлмөр эрхлэлтийн харилцааны шинж бий болсон үеэс хөдөлмөрийн харилцаа үүссэнд тооцож, хөдөлмөрийн хууль тогтоомж үйлчлэхээр заасан бөгөөд дараах онцлог зохицуулалтыг хийжээ. Үүнд

-Хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулах тохиолдлыг тодорхой болгож, байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулах,

-Ажилтны цалин хөлсийг ур чадвар, мэргэшлийн зэрэгтэй нь уялдуулан олгох, мэргэшлийн зэргийг улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөх тогтолцоог бий болгох, түүнчлэн ажлын бүтэн бус цагаар ажиллах ажилтны цалин хөлс, ээлжийн амралт зэрэг зохицуулах,

-Уул уурхай, ашигт малтмал олборлолтын салбарт гэрээсээ алслагдмал газар тогтмол хугацаанд ажил, үүрэг гүйцэтгэх ажилтны ажил, амралтын цагийг 14 хоног ажиллаж, 14 хоног амрахаар,

-Хөдөлмөрийн маргааныг аль болох анхан шатанд богино хугацаанд шийдвэрлэх,  

-Туслах малчин зөвшөөрсөн тохиолдолд цалин хөлсний 30 хувиас илүүгүйг мөнгөн бус хэлбэрээр олгох,

-Эцэгт нь шинээр төрсөн хүүхдээ асрахад нь зориулан ажлын 10-аас доошгүй хоногийн чөлөөг ажил олгогч олгож, тухайн хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор олгохоор тусгасан,

-Хөгжлийн бэрхшээлтэй хүн ажиллуулаагүй бол ажиллуулбал зохих орон тоо тутамд ногдох төлбөрийг сар бүр Хөгжлийн бэрхшээлтэй иргэний Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих дэд санд төлөх бөгөөд гагцхүү хөгжлийн бэрхшээлтэй хүний хөдөлмөр эрхлэлтийг дэмжихэд зарцуулах бөгөөд төлбөр хураалт, зарцуулалт, үр ашгийн талаар жил бүр олон нийтэд хэвлэл мэдээллийн хэрэгслээр тайлагнах,

-Хөгжлийн бэрхшээлтэй хүн тэтгэвэр, тэтгэмж авч байгаа нь түүний цалин хөлсийг бууруулах болон хуульд заасан бусад эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй байх,

-Ажил эрхлэлт, хөдөлмөрийн харилцаанд дарамт, хүчирхийлэл, бэлгийн дарамтыг хориглох,

-Хөдөлмөрийн харилцаанд ажилтны хувийн баримт бичгийг барьцаалахыг хориглох зэрэг шинэ зохицуулалтуудыг тусгажээ.

 
 
Нийтэлсэн: Зүтгэл.МН

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Зүтгэл.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү