Нийт батлагдсан Covid-19 халдварын тохиолдлын тоогоор Монгол улс Хятад улсыг гүйцлээ

Сүүлийн 24 цагийн хугацаанд Монгол улсад коронавирусийн халдварын 2,400 шинэ тохиолдол бүртгэгдсэнээр нийт батлагдсан тохиолдлын тоо нь 93,557 болж байна.

Ингэснээр Монгол улс халдварын тохиолдлын нийт батлагдсан тоогоор хөрш Хятад улсын өмнө эрэмбэлэгджээ.

Бямба гарагийн байдлаар Хятад улсад нийт 91,564 халдварын тохиолдол бүртгэгдээд байв. Сүүлийн саруудад тус улсад өдөрт шинээр нэмэгдсэн халдварын тохиолдлын тоо хоёр оронтой тоонд эргэлдэж байгаа.

 

Дараах графикт коронавирусийн халдвар өндөр байгаа улс орнуудын нэг сая хүн ам тутамд оногдох нэг өдрийн илрүүлэлтийг харьцуулжээ. Эндээс Монгол улс дахь цар тахлын нөхцөл байдал хэр зэрэг хүнд байгаа нь харагдаж байна.

 

 

 

Эх сурвалж: Our World In Data

Нийтэлсэн: Зүтгэл.МН

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Зүтгэл.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү