Монгол руу ирэх нислэгүүд цуцлагдаж байна

Хилийн чинадаас Монголд ирэх нислэгүүд цуцлагдаж байна. Өчигдөр (2021.06.17) "Turkish Airlines" компани Монгол руу хийх байсан бүх нислэгээ цуцалсан гэх мэдээ гарсан. Үүнтэй холбогдуулан тус авиа компаниас тодруулахад “Манайх мэдээлэл өгөх боломжгүй. Covid-19-ийн улмаас цөөн хүнтэй ажиллаж байгаа учир өмнөх асуудлуудаа зохицуулах хэрэгтэй байна” гэв.

Нислэгийн тийз борлуулагч байгууллагаас энэ талаар лавлахад “Энэ долдугаар сард хийгдэх байсан бүх нислэг цуцлагдсан. Зөвхөн чартер нислэгүүдээ хуваарийн дагуу үйлдэнэ. Наймдугаар сарын нислэгүүд цуцлагдах эсэх нь баттай болоогүй байна” гэж хариуллаа.

Монгол Улс хэдийгээр зургадугаар сарын 1-нээс агаарын хилээ албан ёсоор нээсэн ч гаднын улс орнууд манай улсад хилээ хаасан хэвээр байна.

Монгол Улсыг Covid-19-ийн өндөр эрсдэлтэй гэж үзэж, жуулчин хүлээн авахыг хориглосон орнууд:

Ази – 22 улс: Япон, Сингапур, Хонконг, Индонез, Макао, Малайз, Филиппин, Тайвань, Вьетнам, Афганистан, Азербайжан, Хойд Солонгос, Израиль, Казахстан, Кувейт, Лаос, Мьянмар, Непал, Катар, Тимор-Лесте, Туркменистан, Йемен

Европ – 26 улс: Герман, Итали, Голланд, Португал, Испани, Албани, Австри, Бельги, Хорват, Чех, Дани, Эстони, Финланд, Грек, Грийнланд, Унгар, Исланд, Латви, Литв, Люксенбург, Мальт, Норвеги, Польш, Румын, Орос, Швед

Хойд Америк – 4 улс: Канад, Куракао, Синт Мартен, Тринидад Тобаго

Өмнөд Америк – 6 улс: Аргентин, Чили, Гайана, Суринам, Уругвай, Венесуэл

Африк – 9 улс: Алжир, Ангол, Эритрей, Лесото, Ливи, Мадагаскар, Маврикий, Марокко, Сенегал

Далайн орнууд – 11 улс: Австрали, Шинэ Зеланд, Америкийн Самоа, Күүкийн арлууд, Фижи, Маршлын арлууд, Микронези, Ниуэ, Самоа, Соломоны арлууд, Тонга, Вануату

Нийтэлсэн: Зүтгэл.МН

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Зүтгэл.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү