МҮХАҮТ: Ковидын дараах эдийн засгийн “Их сэргэлт” санаачилга

МҮХАҮТ нь хөдөө аж ахуйн гаралтай түүхий эдийг ашиглан нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн боловсруулах, улмаар экспортыг дэмжих үйл ажиллагаа явуулж, энэ хүрээнд хамтарсан төслүүдийг амжилттай хэрэгжүүлж байна.
Европын Холбооны санхүүжилттэй Монгол Улсын худалдааг дэмжих–ТРАМ төслийн хүрээнд гоо сайхан, чацаргана, торомны ноос, сарлагийн хөөвөр, арьс ширний кластерийг байгуулан үйл ажиллагааг дэмжиж байгаа.
2020 оны 11 дүгээр сард Берлин хотод “Монголын мэдээлэл, худалдааг дэмжих төв”-ийн “Mongolian green labels” дэлгүүр нээгдсэн. Мөн Германы ХАҮТ-ын Холбооны хамтын ажиллагааны төслийн хүрээнд Увс аймагт чацарганы, Архангай аймагт хонины ноосны кластер багуудын үйлдвэрлэл, нэмүү өртгийн сүлжээг дэмжин амжилттай ажиллаж байна.
Ковидын дараах эдийн засгийн “Их сэргэлт” санаачилга, Эдийн засгийн томоохон төслүүдийг хувийн хэвшлийн манлайлал дор хэрэгжүүлэх замаар Эдийн засгийг эрчимжүүлэх саналыг гарган шийдвэр гаргах түвшинд болон томоохон бизнес эрхлэгчдэд танилцуулаад байгаа.
Тус хэлэлцүүлгээр нэмүү өртгийн сүлжээ ба зах зээл, зах зээлийг тэлэх, шинэ зах зээлийг бий болгох боломж бололцооны талаар хэлэлцэж, хүнс, хөдөө аж ахуйн салбарт үйл ажиллагаа явуулж буй хувийн хэвшлийг дэмжихэд шаардлагатай бодлогын зөвлөмжүүдийг гаргах юм.
May be an image of 1 person, sitting, standing and indoor
 
Нийтэлсэн: Зүтгэл.МН

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Зүтгэл.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү